Хүмүүс заримдаа бие бие рүүгээ мессеж явуулахдаа гарын драйвераа андуураад, солихгүйгээр бичих нь элбэг. Тэр нөхцөлд хөрвүүлэгч хэрэг болдог. Өөрөөр хэлбэл "сайн уу?" гэж бичих гээд "vgay ee0" гэдэг ч юм уу эсвэл эсрэгээрээ "sain uu?" гэж бичих гээд "ыйши ггЮ" гэх нь элбэг. Тэгээд дахиад эхнээс нь эхэлж бичих болдог.
Хэрвээ та аль хэдийнээ маш урт үгийг анзааралгүй биччихсэн бол дахиж бичихээс өөр аргагүй болдог. Өө үгүй ээ... Тиймээс энэ бяцхан асуудлыг зохицуулах үүднээс swapChar хэмээх жижигхэн хөрвүүлэгчийг хийлээ. Мөн chrome extension хийх бодолтой байна. Нэмэлт хөгжүүлэлт хийж, өөр хэлнүүдийг нэмэх бол нээлттэй шүү.
swapChar © 2017